Purpose

Холбооны дүрэм

МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Ерөнхий зүйл

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо / цаашид МБЭЭХ гэнэ/ нь биеэ даасан үйл ажиллагаатай “Нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” мөн.
МБЭЭХ нь өөрийн таних тэмдэг, хэвлэл, тамга тэмдэг, харилцах данстай байна.
МБЭЭХ нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Монгол улсын хууль, өөрийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах бөгөөд төрөөс хараат бус байна.
МБЭЭХ-ны эрх барих дээд байгууллага нь Их хурал байна.
Их хурлаар холбоог байгуулах, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, Тэргүүн, Хяналтын зөвлөлийг сонгохыг Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Санхүүгийн болон бусад хэлбэрээр төрөөс дэмжлэг авах, гишүүдээ дэмжих зорилго бүхий аж ахуй нэгж, санхүүгийн байгууллага, сантай байж болно.
Ижил төстэй болон бусад төрийн бус байгууллагатай ижил тэгш зарчим дээр тулгуурлан бие биенээ хүндэтгэн ажиллана.
Төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг авч мэдээлж болно.
Хууль тогтоох байгууллагаас гарах төсөлтэй урьдчилан танилцах, боловсруулахад оролцох, санал өгөх хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран буюу бие даан оролцож болно.

МБЭЭХ-ны зорилго

 МБЭЭХ нь Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд мэргэжлийн болон эдийн засгийн бодит туслалцаа үзүүлж үндэстний хөрөнгөтөн буй болгох, тэдэнд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ахиулан үйл ажиллагаа явуулах, авъяасыг нээн илрүүлэн дэмжих, нийгмийн аль хоцрогдож байгаа салбар, эмзэг хэсгийг өөрийн үйл ажиллагаагаараа дэмжих , туслах.

Төр засгийн хууль тогтоол шийдвэр ард түмний амьдралд хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэхэд анхаарах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулж  шийдвэр гаргана.

Олон улсын болон гадаад орнуудын ижил төстэй байгууллагатай холбоо тогтоох, гишүүнээр элсэх, хамтарч ажиллаж болно.

Үзэсгэлэн гаргах, сан байгуулах, мэдээ мэдээллээр хангах, олон улсад болон өөрийн орны хурал, чуулган, үзэсгэлэн семинарыг өөрийн орондоо зохион байгуулах, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд аж ахуй нэгж,  хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, банк, сургалтын төв, студи, телевиз байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Холбооны болон Бага хурлын гишүүдийн нэр төрд халдах, гутаах, гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан байгууллагад хандаж, гишүүнийхээ эрхийг хамгаална.

Бүтэц,зохион байгуулалт, удирдлага

 МБЭЭХ-ын эрх барих  байгууллага МБЭЭХ-ны Их хурлыг 5 жилд 1 удаа хуралдуулж шаардлагатай бол ээлжит бус Их хурлыг хуралдуулж болно. Ээлжит бус Бага хурлын гишүүдийн 51% дээш гишүүд гарын үсэг зурсанаар хуралдуулж ээлжит бус Их хурлын товыг зарлана.

Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны байгууллагуудаас сонгож ирүүлнэ.

Их хурлаар дүрэм өөрчлөх, Бага хурлын гишүүдийг сонгох, Тэргүүнийг сонгох, хяналтын зөвлөлийг сонгох зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.

Их хурлын хооронд бага хурал дараах үүрэг гүйцэтгэнэ.

Бага хурлын гишүүн гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн дарга нар, Тэргүүн, дэд тэргүүн нар, Их хурлаас сонгогдсон бага хурлын гишүүдийг хэлнэ.

Бага хуралыг жилд 1-с доошгүй удаа хуралдана.

Бага хурлаар бага хурлын гишүүдийн 3-ны 1-с ихгүй гишүүдэд нөхөн сонгууль хийж болно. Гишүүд хичнээн ч удаа улиран сонгогдож болно.

Бага хурал удирдах зөвлөлийн гишүүд, дэд дарга нарыг сонгох, чөлөөлөх,  холбооны хийсэн ажлын тайланг сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх, ажлын албаны бүтэц зохион байгуулалт, төсвийг батална.

Удирдах зөвлөл

Бага хурлын хооронд эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.

Бага хурлаар сонгогдсон УЗГ, дэд дарга, их хурлаас сонгогдсон Тэргүүн нарыг Удирдах зөвлөл гэнэ. Сонгуулийг илээр, нууцаар аль алинаар  явуулж болно.

Удирдах зөвлөлийн гишүүд 35 хүртэл, дэд тэргүүн 3 хүртэл байж болно.

Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал, ажлын албыг батлах, чөлөөлөх, төсвийг батлах, цаг үеийн ажлын шийдвэрийг гаргах, ажил үүргийн хуваарь, байгууллагын  дотоод журам батлах, мөрдүүлэх.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн ашиг сонирхолын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй.

Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно.

МБЭЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн ажилтаны хууль бус үйл ажиллагааны улмаас  иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирол түүнээс үүсэх хариуцлагыг МБЭЭХолбоо хүлээхгүй.

МБЭЭХ-ны Тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирлын бүрэн эрх хариуцлага:

Тэргүүн нь МБЭЭХ-г гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, холбооны дүрмийг биелүүлэхтэй холбогдох бүх ажлыг удирдан зохион байгуулна. Өмч хөрөнгийг захиран зарцуулж  нэгдүгээр гарын үсэг зурна.

Гүйцэтгэх захирал дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МБЭЭХ-г төлөөлөх , үйл       ажиллагааг биечлэн зохион байгуулах.

Гэрээнд заасан бусад эрхийг эдэлнэ.

  1. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
  2. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ. 

Хяналтын зөвлөлийн эрх үүрэг

Хяналтын зөвлөлийг Их хурлаас 5 жилийн хугацаатай 5-7 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно.

Салбар зөвлөлүүдийн дэргэдэх Хяналтын комиссыг удирдлагаар хангана.

Хяналтын зөвлөл хурлаа хийж зөвлөлийн даргаа батална.

Хяналтын зөвлөл МБЭЭХ-ны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж Их хуралд тайлангаа тавина.

Дүрэм зөрчигдөж байгаа санал , гомдлыг хүлээн авч хэлэлцээд Тэргүүн, дэд тэргүүн, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, салбар зөвлөлийн гишүүдэд мэдэгдэл хүргүүлж, үүрэг даалгавар өгч дутагдлыг засуулан мэдээлнэ.

Салбар зөвлөл, салбар зөвлөлийн даргын эрх үүрэг:

МБЭЭХолбоо нь хот, аймаг, сум, дүүрэгт өөрийн салбар зөвлөлтэй байна.

МБЭЭХ-ны салбар зөвлөл гишүүд, дарга, тэргүүлэгчидээс бүрдэнэ. Тэргүүлэгчид гишүүдийн тооноос шалтгаалж хэд ч байж болох бөгөөд тэргүүлэгчид даргаа сонгоно.

МБЭЭХ-ны салбар зөвлөл нь ажлаа төвд тайлагнах, төвөөс чиглэлээ авах ба санхүүгийн холбоотой үйл ажиллагааг бие даан захиран зарцуулах эрхийг эдэлнэ. Салбар зөвлөл нь дэргэдээ Хяналтын комистой байна.

Салбар зөвлөлийн дарга нар нь Зөвлөлийн хурлыг даргалах, өмч хөрөнгийг захиран зарцуулах, Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон хуулийн хэмжээнд бусад эрх эдэлнэ.

Санхүүжилт

МБЭЭХ-ны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно.

 Гишүүний татвар, гишүүнчлэлийн татвар харьяа салбар зөвлөлдөө хураалгана.

Гишүүний 1 жилийн татвар 50.000-100.000 төг

Бага хурлын гишүүний 1 жилийн татвар 1.000.000 төгрөг

Удирдах зөвлөлийн гишүүний 1 жилийн татвар 3.000.000- 5.000.000 төгрөг

Салбар зөвлөл төв холбоонд жилд 1.000.000 төгрөгийн татвар төлнө.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив.

Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого, авсан болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор олсон орлого.

 Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор олсон орлого, улсын төсвөөс олгосон хөрөнгө.

Зарлага

 МБЭЭХ-ны орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах эрхийг удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу зарцуулна.

Удирдах зөвлөлийн гишүүн ажилтанаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

МБЭЭХ-ны орлогоор ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

МБЭЭХ нь УИХ, Ерөнхийлөгчийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо